Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Тус хэлтэс нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан … Continue reading Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав